Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга Э.Эрдэнэбаатарын мэдээлснээр хот хоорондын хөдөлгөөнийг түр хязгаарласантай холбогдуулан орон нутаг руу зорчих хүсэлт их иржээ. 

Иймд хүсэлт ирүүлсэн иргэдэд нотлох баримтыг нь үндэслэн нэвтрэх зөвшөөрлийг олгож байна. 

Тодруулбал, ар гэрийн гачигдал, өвчтэй хүн асрах, тусгай чиглэлийн албан үүрэг гүйцэтгэж байгаа зэрэг зайлшгүй хүндэтгэх шалтгаантай иргэдэд нэвтрэх зөвшөөрлийн хуудас олгоно.

Мөн онцгой дэглэм тогтоосон үед зөрчил гаргасан иргэнийг 150 мянган төгрөг, ААН-ийг 1.5 сая төгрөгөөр торгох учир төр засгаас гаргасан шийдвэрийг дагаж мөрдөхийг зөвлөж байна.