Зам тээврийн хөгжлийн яамны байранд хүн амины хэрэг гарлаа гэх дуудлага цагдаагийн байгууллагад 21:45 минутад ирсэн байна. Урьдчилсан шалгалтаар тус яамны ажилтан 38 настай Г гэгч нас барсан болох нь тогтоогджээ.

“Одоогоор хэргийг мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэж ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч М.Мөнхшүр хэллээ.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр “Зам тээврийн хөгжлийн яамны албан тушаалтнууд ажлын байрандаа архидан согтуурч, хоорондоо маргалдсаны улмаас нэгнийхээ аминд хүрсэн” гэжээ.