Улс төр
ЗТХЯ-ны сайдад Я.Содбаатарыг нэр дэвшүүллээ
Түүнийг томилох эсэхийг чуулган өнөөдөртөө багтаан шийдвэрлэнэ.

Чуулганы завсарлаганаар МАН-ын удирдах зөвлөл хуралдаж, ерөнхий сайд У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд ЗТХЯ-ны сайдад Я.Содбаатарыг нэр дэвшүүллээ. Уг шийдвэрийг МАН-ын бүлэг дээр дэмжсэн бөгөөд, Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, Байнгын хороогоор дэмжигдвэл чуулганаар эцэслэн батлах юм.
Харин Я.Содбаатар “Намайг ЗТХЯ-ны сайдад нэр дэвшүүлж байгаа нь МАН-аас надад өгч байгаа улс төрийн даалгавар. Монгол улсын хөгжлийн гарц болсон тус яаманд таван салбар харьяалагддаг маш хариуцлагатай яам. УИХ-ын шийдвэр гарсны дараа цаашдын бодлого үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгнө" гэлээ.
ЗТХЯ-ны сайдад УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Л.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг нарын нэр яригдаж байсан юм.
Ажлын өдрийн тойм мэдээгээ үнэгүй аваарай.
