ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар ЗТХЯ-ны сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Түүнийг чөлөөлөх асуудлыг Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн бөгөөд УИХ-аар оруулж албан ёсоор шийдвэрлэх юм.

ЗТХЯ-ын сайд Ж.Бат-Эрдэнэ өнгөрсөн сарын есний өдөр гарсан тус яамны удирдлагууд нэгнээ хөнөөсөн хэрэг болоод 12-нд болсон төмөр замын осолтой холбоотойгоор өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгсөн юм.

Харин уг асуудлыг шийдвэрлэх хүртэл тус яамны сайдын үүргийг түр хугацаанд Шадар сайд Ө.Энхтүвшинд хариуцуулсан бөгөөд албан ёсны шийдвэр гарснаар ээлжит сайдыг сонгох юм.

Сануулахад, дээрх хэргүүдтэй холбогдуулан ЗТХЯ-ны удирдлагуудыг чөлөөлж, ЗТХЯ-ны дэд сайдаар УБТЗ-ын орлогч дарга Л.Халтар, төрийн нарийн бичгийн даргаар тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Р.Мэргэнийг тус тус томилсон юм.