Их Британий Крис Нотт даатгалын компаний судалгаагаар дугуйчид замын хөдөлгөөнд оролцохдоо мотоциклчдоос илүү болгоомжтой байдгийг тогтоожээ.

Тус компаний даатгуулагчдын 13 хувь нь жилд дор хаяж нэг удаа үйлчилгээ авдаг байна. Гэтэл дугуйчид даатгуулж эхэлснээр энэ үзүүлэлт зургаан хувь хүртэл буурчээ.

Мөн өнгөрсөн онд хийсэн Австралийн үндэсний их сургуулийн судалгаагаар дугуйчид зам дээр гарч болох эрсдэлийг ухаарч шуурхай урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг байна. Мөн тэд ойр хавьд байгаа дугуйчдыг олж харахдаа хурдан байдаг гэнэ.

Иймээс мотоциклчид дугуй унаж хэвшвэл замын хөдөлгөөний аюулгүй байдал нэмэгдэнэ гэж судлаачид үзэж байгаа юм.

Эх сурвалж: Fortune, Bikebiz