Замын хөдөлгөөний дүрмийн шалгалтыг цахим сургалт, шалгалтын нэгдсэн системийг ашиглан долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагт 07:00-23:00 цагт авч байна. Тус ажлыг Замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг сэргээх, шинээр томилогдсон алба хаагчдын мэдлэгийн түвшинг нэмэгдүүлэх ажлын хүрээнд зохион байгуулж байгаа юм. 

Мөн энэхүү цахим сайтыг ашиглан алба хаагчдад сургалт зохиох, шалгалтын төрлийг олшруулан алба хаагчдын хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Улсын хэмжээнд нийт 1.2 сая гаруй жолооч бүртгэлтэй байгаагийн 43.3 хувь нь 18-23 насныхан байгаа юм. Харин нийслэлд нийт 495 мянга тээврийн хэрэгсэл байна.