Замын цагдаагийн гүүрэн гарцын Нарны зам дээгүүр хөндлөн гарах хэсгийн ажлыг гүйцэтгэхтэй холбоотойгоор өнөөдрөөс эхлэн энэ сарын 18-ыг хүртэл өдөр бүр 22:00-06:00 цагуудын хооронд Замын цагдаагийн баруун урд уулзвараар баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэсэн авто замын нэгдүгээр эгнээг хааж, уулзвар дээр буцаж эргэх үйлдлийг хязгаарлахаар боллоо.

Мөн гүүрэн гарцын үргэлж дам нурууг хийхдээ Нарны замаар зорчиж буй тээврийн хэрэгслүүдийг металл тулаасны дотор гаргасан нэвтрүүлэх нүхэн гарцаар зорчуулахаар болжээ. Дээрх зохицуулалттай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх тул Нарны зам дагуух буцаж эргэх гарцуудыг нээсэн байна.

Иймд бүтээн байгуулалтын ажил дуустал иргэд, жолооч нарыг хүлээцтэй хандаж, байршуулсан тэмдэг, зохицуулагчийн дохиогоор замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцохыг ТЦА-аас уриаллаа.

Замын цагдаагийн гүүрэн гарцыг ирэх 11-р сард бүрэн ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа юм. Мөн тус гүүрэн гарцын үндсэн гүүрийг долдугаар сар гэхэд барьж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээхээр төлөвлөөд байна.