Чуулганы хуралдаанаар Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Санал хураалтаар хуралдаанд оролцсон гишүүдийн 87.3 хувийн саналаар Д.Занданбатыг Ерөнхий аудитороор томиллоо.

Тэрээр “Гүйцэтгэх засаглалд ажиллаж байсан миний туршлага аудитын ажил хийхэд зохих хэмжээгээр хамааралтай гэж ойлгож байна. Аудитын байгууллага хөндлөнгийн нөлөөнд автахгүй хараат бус ажилладаг” гэлээ.

Сануулбал, Ерөнхий аудитор асан Д.Хүрэлбаатарыг ЖДҮ-г хөгжүүлэх сангаас зээл авсан асуудалтай нь холбоотойгоор 11-р сарын 22-нд УИХ-ын дарга асан М.Энхболдын тогтоолоор чөлөөлсөн юм.

Д.Занданбатын товч намтар:

  • МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр,
  • Отгонтэнгэр дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр,
  • Монгол Улсын Эрдмийн их сургуулийг төрийн захиргааны менежментийн мэргэжлээр төгссөн. Төрийн захиргааны удирдлагын магистр зэрэгтэй.
  • Баянзүрх дүүргийн татварын хэлтэст улсын байцаагч
  • Нийслэлийн татварын газарт улсын байцаагч
  • Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн дарга
  • Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын дарга
  • Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга
  • Нийслэлийн Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн дарга
  • Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, мөн яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга, Хөрөнгө оруулалт, үйлдвэрийн хэлтсийн дарга
  • Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байжээ.