Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврээр зорчигчдын эрэлт нэмэгдсэн тул ачаалал ихтэй 20 гаруй чиглэлийн автобусны тоог, өнөөдрөөс эхлэн нэмэгдүүллээ.

Тодруулбал,  Хайлааст, Баянхошуу, ТЭЦ3, Сэлх, Тахилт, Баруун салаа, Зүүн салаа, 3,4 дүгээр хороолол, Зайсан, Алтай хотхон, Дэнжийн 1000, Өвөр согоот, Нисэх, 7 буудал, Зунжин, Шархад, 5 шар, Офицеруудын ордон, Зүүн 4 зам, Улаанхуаран, Мах импексийн суурьшлын цэгүүдэд үйлчлэх автобусны тоог 10 орчим хувиар нэмэгдүүлсэн байна.

Түүнчлэн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах үүднээс томоохон зах, худалдааны төвүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалтыг үйлчлүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм.

Сануулахад, өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 18 ААН, байгууллагын 1226 автобусны хяналтын камерыг бүрэн шинэчлэн, 80 тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцох үед нь шууд онлайнаар харах боломж бүрдүүлсэн юм.