Жил бүрийн гуравдугаар сараас эхлэн хэрэглэгчдийн цахилгааны аюулгүй байдлыг хангах зорилгоор урсгал засварын ажлыг эхлүүлдэг. Энэ хүрээнд дүүрэг хороогоор хэсэгчлэн цахилгаан хязгаарладаг ба өнөөдөр дөрвөн дүүрэг, нэг аймагт цахилгаан хязгаарлана.

Цахилгааны хязгаарлалт хийхээс өмнө УБЦТС-ын сайт болон гэрээнд бүртгэлтэй хэрэглэгчдийн утасны дугаарт мессеж илгээдэг юм.

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх өнөөдрийн хуваарь:

17-19/IY Хан-Уул 11.00-17.00 12-р хороо Карьер, Блок, Хайрганы үйлдвэрүүд болон ВСММ ХХК-ийн 35 кВ-ын дэд станцуудаас цахилгаанаар тэжээгддэг хэрэглэгчид
18/IY Сүхбаатар 11:00-17:00 8-р хороо 2, 8, 15, 15Б, 29, 34, 34Б, 36, 42Б, 47-р байрууд,  Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Этүгэн дээд сургууль. МУБИС, Багшийн коллеж, МУИС, Монголын оюутны холбоо, Магм од, Сэлэнгэ пресс, Ин клуб, Чиэйби, Мако, Эс Пи Си, Говийн бараа, Эмнэлэг техник, ХХК-ууд, Идэр цогцолбор, Хобби сургууль, Цайны газар, БНХАУ-ын ЭСЯ, Усан спорт сургалтын төв болон эдгээрийн ойр орчмоор
Хан-Уул 10:30-18:00 11-р хороо УСУГ-ын худгууд, Бага тэнгэрийн ам
Баянгол 11:00-18:00 20-р хороо Мон Хюндай Киа, Бүрд, УБ менежмент, Мон-Таг, Асфальт, Ган гүүр, Иточу корпораци, Баганат өргөө ХХК-ууд, Төмөр замын ажилчдын орон сууц болон эдгээрийн ойр орчмоор
Налайх 10.00-17.00 3-р хороо Аж үйлдвэрийн парк
Төв аймаг 10:00-13:00 Зуунмод сумын болон аймгийн ЗДТГ-ууд, Цагдаа, Самата баар, Боловсрол соёлын газар, Хас банк, Мобиком, Татварын хэлтэс, Намын байр, 9, 10-р байрууд