НМХГ-аас хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх шатны сургалтын байгууллагад хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ.

Шалгалтад 190 байгууллага хамрагдахаас өнөөдрийн байдлаар 51 хувь нь хамрагдаж, нийт 410 зөрчил илэрчээ. Эдгээрийн 120 зөрчлийг арилгуулж улсын байцаагчийн 16 албан шаардлагыг хүргүүлэн, Зөрчлийн тухай хуулийн дагуу таван хуулийн этгээдэд торгууль ногдуулсан байна. 

Тухайлбал, он дамжсан 38, энэ онд шинээр баригдаж буй 43 барилгад хяналт шалгалт хийхэд 154 нь зөрчил илэрчээ. Үүнээс барилга угсралтын гэрчилгээ аваагүй таван ААН-ийн үйл ажиллагааг зогсоож 21 саяар торгосон байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар-н зураг.

Үүнд, ХУД-ийн Өлзийтөд баригдаж байсан 240 хүүхдийн цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчийг сольж, СБД-ийн 19 хороонд Улаанбаатар барилга компанийн гүйцэтгэж байсан 280 цэцэрлэгийн барилга, ЧД-ийн нэгдүгээр хороонд баригдаж буй 23-р сургуулийн өргөтгөлийг зогсоожээ.

Мөн шинээр баригдаж буй төрийн өмчийн 15 цэцэрлэг, есөн сургууль ирэх сарын нэгэн гэхэд ашиглалтад орохоор байгаа ба барилга угсралтын ажлууд 75-100 хувийн гүйцэтгэлтэй байна. 

Түүнчлэн цэцэрлэгүүдэд хийсэн шалгалтаар хамран сургах тойргийн хүүхдийг хууль дүрмийн дагуу гаргаагүй, хүүхдийн тоо их норм, норматив, барилга байгууламж шаардлага хангаагүй зэрэг зөрчлүүд илэрчээ. Тодруулбал, 

  • 105, 263, 264, Бэмби, Дүүрэн үйлс, Бяцхан хилчид цэцэрлэгүүд нь хамран сургах тойргийн хүүхдийн судалгааг холбогдох хууль дүрмийн дагуу гаргаагүй, 255, 59, 50, 3,55, 105, 111, 113, 119, 125, 176, 16-р цэцэрлэгүүд нь нэг багшид ногдох хүүхдийн тоо их норм, нормативыг хангаагүй,  
  • 176, 260, 263, 119, 34, 66-р цэцэрлэгүүд нь хууль бус төлбөр хураамж авахгүй талаар дотоод дүрэм журамдаа тусгаагүй,
  • 121-р цэцэрлэг зориулалтын бус байртай, 59-р цэцэрлэг нь барилга байгууламж шаардлага хангаагүй, 255, 51, 54, 248, 111, 59, 50, 3, 260, 263, 264, 15, 34, 66, 100, 114, 121, 165, 155, 220, Бэмби, Дүүрэн үйлс, Бяцхан хилчид цэцэрлэгүүд сургалтын гадна орчны шаардлага хангаагүй, 125, 263, 264, 51, 34, 66, 100, 121-р цэцэрлэгүүд сургалтын дотоод орчны шаардлага хангаагүй,
  • 260, 51, 248, 114, 165, Бэмби, Дүүрэн үйлс, Бяцхан хилчид нь багшлах бүрэлдэхүүнээр бүрэн хангагдаагүй, Бэмби, Дүүрэн үйлс, Бяцхан хилчид цэцэрлэгүүд туслах багшгүй байжээ. 

Ерөнхий боловсролын сургуулиас илэрсэн зөрчлүүд:

  • Абсолют элит, Шинэ зуун билэг сургуулиуд нь зориулалтын бус байртай, Шавь, Буянт ухаа цогцолбор, 106, 107, 143, 4, 32, 130, 50, 24, 138, Абсалют элит, Шинэ зуун билэг, Элбэг сургууль сургалтын гадна орчны шаардлага хангаагүй,
  • Шавь цогцолбор, 143, 71, 72, Абсолют элит, Шинэ зуун билэг сургуулиуд сургалтын дотоод орчны шаардлага хангаагүй, 
  • Шавь цогцолбор, 4, 16, 32, Шинэ зуун билэг сургуулиуд нь мэргэжлийн багшаар бүрэн хангагдаагүй, Абсолют элит, Эрдмийн уурхай сургуулиудын нийт багш нарын 90-ээс доошгүй хувьд нь үндсэн багшгүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.