Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчилж байгаатай холбоотойгоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд өөрчлөлт орлоо. 

Тухайлбал, Дархан Эрдэнэтийн салдаг уулзвараас 361-ийн гарам хүртэлх замыг 11-р сар хүртэл хааж Эрдэнэт, Дархан, Сэлэнгэ рүү зорчиж буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг Эмээлт, Хүй долоон худгийн замаар явуулна. 

Иймд тухайн автозамаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний ХО:13 Баруун түрүү-10 хороолол чиглэлийн замд өөрчлөлт орсон байна.

Улаанбаатар-Дарханы зам нь Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн хамгийн их ачаалалтай хэсэг юм.