Маргааш зүүн аймгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Салхи 3, 4-нд нутгийн зүүн хагаст секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 

Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Эг-үүр голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. 

Мөн Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 1-6 градус хүйтэрнэ. Харин бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.