Энэ сарын 14-нд баруун аймгийн ихэнх нутаг, төвийн аймгийн баруун хэсгээр, 15-нд баруун, төв, говийн аймгийн ихэнх нутгаар, 16-нд ихэнх нутгаар, 17-нд төв, зүүн болон говийн аймгийн ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно.

Салхи 14-нд зарим газраар, 15-нд говь талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.

Харин маргааш төв, говь, зүүн аймгаар, 15-нд нутгийн зүүн хагаст халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус хүрнэ.

Мөн говийн бүсийн нутаг, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.