Энэ сарын 26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд ихэнх нутгаар, 28, 29-нд төвийн аймгийн зүүн хэсэг, зүүн аймгийн зарим газраар бага зэргийн хур тунадас, цас орох төлөвтэй байна.  

Салхи 26, 27-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр, 28,29-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж цасан болон шороон шуурга шуурна.

Ийнхүү 26-аас хойш ихэнх нутгаар хүйтэрч Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 6-11 градус байна.

Харин Дархадын хотгор, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус байх гэнэ.

Мөн говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.