Энэ сарын 16, 19-нд баруун аймгийн хойд хэсэг, 17-нд төв болон зүүн аймгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Салхи 16-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр, 17, 19-нд ихэнх нутгаар, 18-нд баруун аймгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.

Харин Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.  

Мөн Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан байна. 17-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 18-нд нутгийн зүүн хагаст сэрүүсэх гэнэ.