Өнөөдөр баруун аймгийн ихэнх, төв болон говийн аймгийн зарим газраар, есөнд нутгийн зарим газраар, 11-нд баруун болон төвийн аймгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи найманд зарим газраар, есөнд нутгийн өмнөд хэсгээр, 11-нд нутгийн хойд хэсгээр 12-14 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байна.  

Харин Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байх гэнэ.

Мөн Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.