Энэ сарын 14-нд Өмнөговийн нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 14, 15-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна. Ийнхүү хүйтний эрч чангарч Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 21-26 градус хүйтэрнэ. 

Мөн Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 17-22 градус байна.

Харин Хангай, Хэнтийн уулархаг нутаг,  Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 12-17 градус хүйтэрнэ. 

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 16-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.