ЦУОШГ-ын мэдээлснээр 10-р сарын нэгэнд баруун аймгийн зарим газар болон төвийн аймгийн нутаг, хоёронд зарим газраар, гурванд говь болон зүүн аймгийн зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи 10-р сарын нэгэнд ихэнх нутгаар, 2, 3-нд говь талын нутгаар секундэд 16-18 метр хүртэл ширүүсэж шороон шуурга шуурах төлөвтэй байна. 

Ийнхүү 10-р сарын нэгэнд баруун болон төвийн аймгаар, хоёронд ихэнх нутгаар эрс сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус байх гэнэ. 

Харин говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө  14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.