ЧД-ийн зарим замыг энэ сарын 25-аас эхлэн замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг бууруулах зорилгоор нэг чигийн хөдөлгөөнд оруулахаар боллоо. 

Тухайлбал, ЧД-ийн нэгдүгээр хороо, Ард кино театр, 23-р сургууль, Мөнгөн завьяа орчмын орон сууцны хороолол дундуур өнгөрдөг зарим замыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгосон байна. Иймд тус замын хөдөлгөөний чиглэл, зохион байгуулалтад бэлтгэлтэй оролцохыг ТЦА-аас жолооч нарт зөвлөлөө. 

Өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд 970.8 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.