Монгол банкнаас иргэдийн зээлийн мэдээллийн лавлагаанд өөрчлөлт орууллаа. Энэхүү өөрчлөлтөөр зарим иргэний зээлийн сөрөг мэдээллийг хэвийн ангилалд шилжүүлсэн байна.

Тухайлбал, өнгөрсөн зургадугаар сарын нэгнээс өмнө санхүү лизингийн төлбөр нь төлөгдөж дууссан мөн нэг удаагийн хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн түүхтэй иргэдийг зээлийн мэдээллийг сөрөг ангиллаас хэвийн ангилалд шилжүүлэхээр боллоо.

Уг шийдвэрийн дагуу 14.170 иргэний мэдээлэл хэвийн ангилалын нөхцлийг хангасан байна. Энэ нь иргэдийн санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, үйлчилгээг тэгш хүртэх эрх ашгийг хамгаалахад чиглэжээ.

Монгол банкнаас өнгөрсөн жил 25.621, энэ оны гуравдугаар сард 41.085 иргэнийг зээлийн мэдээллийн сангийн сөрөг ангиллаас гаргаж, санхүүгийн үйлчилгээг тэгш хүртэх боломжоор хангасан байна.

Энэ нь Монгол банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, зээлийн нөхцөл шалгуурыг уян хатан болгох, харилцагч данс эзэмшигчийн ашиг сонирхлыг хамгаалах, банкны хараат бус байдлыг арилгах зэрэг нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотой юм.

Тус хуулийг өнгөрсөн оны 11-р сард УИХ-д өргөн мэдүүлж, энэ оны нэгдүгээр сарын 12-нд баталсан байна.