ОБЕГ-т гал унтраах машин, тоног төхөөрөмж нийлүүлэхтэй холбоотой төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийг Засгийн газар дэмжлээ. Зээлээр Беларусиас гал унтраах 72 автомашин, тоног төхөөрөмж худалдан авах юм. 

Зээлийн хүрээнд 15.4 сая евро олгогдох ба зээл долоон жилийн хугацаатай, эхний хоёр жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө.  

Мөрдөгдөж буй стандартаар Онцгой байдлын албаны аврах, гал унтраах 68 ангид есөн нэр төрлийн 501 гал унтраах машин байх ёстой юм.  Гэвч одоогоор зургаан нэр төрлийн 240 машинтай байгаа юм. Энэ нь бэлэн байдлын түвшин 48 хувьтай гэсэн үг бөгөөд гал түймрийн үед техник, тоног төхөөрөмж дутагдсанаас болж хүндрэл гардаг байна.