Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын даалгаврын дагуу яам, агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газруудад ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг шалгалт хийж байна.

Энэ нь ээлжит шалгалтаас гадна төрийн албан хаагчид, тэр дундаа яамдын алба хаагчид, албан тушаалтнуудтай холбоотой иргэдээс ирсэн гомдол, ЗТХЯ-нд гарсан хүн амины хэрэг зэрэгтэй холбоотой юм.

Шалгалтаар хууль, тогтоомж зөрчсөн, зөрчил, дутагдал гаргасан, ажлаа цалгардуулсан, авилга, хээл хахуулийн хэрэгт холбогдсон, хүнд суртал гаргасан, ажлын байран дээр архидан согтуурсан албан тушаалтантай хариуцлага тооцох гэнэ.

Сануулбал, Өнгөрсөн долоо хоногт ЗТХЯ-ны газрын дарга нар нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг гарсан юм. Улмаар тус яамны сайд Ж.Бат-Эрдэнэ багаараа ажлаасаа чөлөөлөгдөж хариуцлага хүлээжээ.