Үндэсний их баяр наадмын их насны морьд барианд орлоо. Энэ жил 260 гаруй морь гарааны зурхайгаас хөдөлсөн ба 25 км-т уралдсан байна. Тодруулбал,

  1. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Т.Галбадрахын бор морь
  2. Тод манлай уяач Д.Ононгийн уясан, Завхан аймгийн Завханмандал сумын харьяат Ц.Мөнх-Хуягийн цавьдар морь
  3. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат Х.Бадамсүрэнгийн хээр морь
  4. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат А.Болдбаатарын уясан, Н.Баттөмөрийн хар морь 
  5. Говь-Алтай сумын Баян-Уул сумын харьяат тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд морь айргийн тавд хурдаллаа

Өнгөрсөн жил 360 гаруй морь уралдсанаас Улаанбаатар хотын Багахангай дүүргийн уугуул Г.Буянтогтохын зээрд халзан үрээ түрүүлж, Хөвсгөл аймгийн Их уул сумын харьяат Б.Саянсанаагийн хээр морь аман хүзүүнд хурдалжээ.