Завьт эргүүлийнхэн зургадугаар сарын 10-аас хойш Туул гол дагуу эргүүл хийх хугацаандаа зургаан том хүн гурван хүүхдийн амь насыг авран хамгаалж, усанд суусан нэг автомашиныг гаргажээ.

Нийслэлийн аврах анги 105-ын алба хаагчид цагдаагийн байгууллагатай хамтран завьт эргүүлийг БЗД-ийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэлх Туул голд зохион байгуулж байгаа юм.

Завьт эргүүлийг 2010 оноос хойш Туул голд зохион байгуулж байгаа ба гол ус үерлэсэн энэ үед өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Он гарсаар 63 хүн гол усанд осолдож амиа алдсаны 15 нь хүүхэд байгаа юм. Тиймээс иргэдийг гол усны ослоос сэргийлж, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулан, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усны ойролцоо амарч зугаалахгүй байхыг Онцгой байдлын газраас анхаарууллаа.