ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр тэрээр эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдөж байгаа гэнэ. 

А.Ганбатыг ЗХЖШ-ын даргаар томилох саналыг Ерөнхийлөгч гаргасан ба өнгөрсөн гуравдугаар сард чуулганд оролцсон гишүүдийн  90.6 хувийн саналаар томилогдсон юм. 

Тэрээр ажлаа авах үеэрээ Монголын хөгжил дэвшилд цэргийн албан хаагчид хувь нэмрээ оруулахад идэвхийлэн ажиллана гэж мэдэгдэж байжээ. Мөн цэргийн албанд гарч буй таагүй үйл явдлын учир шалтгаан, юунаас үүдэн цэрэг амь насаа алдаж байгааг тогтооно гэж мэдэгдсэн юм.