Зимбаб улсыг 30 гаруй жил удирдсан ерөнхийлөгч асан Роберт Мугабе 95 насандаа таалал төгссөн талаар одоогийн ерөнхийлөгч Эммерсон Мнангагва мэдэгдлээ. Тэрээр энэ оны эхээр Сингапурт эмчлүүлж байсан ба оношийг нь ихэд нууцалж байсан юм. 

Мугабег зөвхөн бурхан огцруулж чадна гэгддэг байсан ч 2017 онд өөрийн намынхны төрийн эргэлтээр суудлаасаа буусан байна. Учир нь тэрээр тухайн үеийн дэд ерөнхийлөгч Эммерсон Мнангагваг унагаж эхнэр Грэйсээ оронд нь суулгажээ. 

Тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг Мугабе нь ард олныхоо эрх чөлөө, эрх мэдлийн төлөө бүх насаа зориулсан юм. Гэсэн ч тэрээр төрийн эрхийг авахын тулд дарангуйлал, хүчирхийлэл ашиглаж улсаа ядууралд хүргэсэн байна. 

Мугабе улсаа тусгаар тогтнолын хөдөлгөөнд удирдаж улс төрийн карьераа эхлүүлсэн ба Өмнөд Африкийн эрх чөлөөний Нелсон Манделатай харьцуулагддаг юм. Тэрээр 10 жил улс төрийн хорих газарт хоригдсон ба 1980 онд анхны ерөнхий сайдаар сонгогджээ.

Эх сурвалж: CNN