Зөвшөөрөлгүй автомашин худалдаа эрхэлж буй Мэргэжлийн хяналт, Газрын албанаас мэдээлэл хийлээ. Өмчилж буй газраа зориулалтын бусаар ашиглаж ил задгай автомашин худалдаалж байгаа 31 иргэн байна. 

Иймд хуульд зааснаар газар өмчлөх эрхийг хүчингүй болгох саналыг хүргүүлсэн ба заасан хугацаанд чөлөөлөхгүй албадан нүүлгэх гэнэ. Автомашины худалдаа эрхлэх зөвшөөрөлтэй Олон улсын худалдаа логистикийн төв байгаа ч өөрийн эзэмшлийн хашаандаа үйл ажиллагаа явуулах тохиолдол гарсаар байгаа юм. 

НМХГ-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ж.Ганзоригийн хэлснээр автомашиныг зориулалтын бус газар ил задгай худалдах нь хөрсний бохирдол үүсгэх сөрөг нөлөөтэй гэнэ. Мөн 

Логистикийн төв 2014 онд СХД-ийн 32-р хороонд байгуулагдсан ба 6375 зогсоолтой байна. Одоогийн байдлаар 3600 орчим машин байгаа бөгөөд автомашин худалдаж авах авах, шилжүүлэгтэй холбоотой бүх үйлчилгээ хийдэг юм. Мөн өдрийн 2000 төгрөгийн түрээстэй байна. 

Гэвч иргэд эзэмшлийн газартаа худалдаа эрхэлсээр байгаа ба наймдугаар сард 62 иргэн, ААН-д мэдэгдэл хүргүүлсэн ч 46 нь одоог хүртэл зөрчлөө арилгаагүй байгаа аж.

Судалгаагаар нийслэлийн хөрсний 88 хувь их хэмжээний нянгийн бохирдолтой нь тогтоогдсон юм. Үүнд гэр хорооллын нүхэн жорлон, хог хаягдал хамгийн ихээр нөлөөлж байна.