Япон улс нь өвөрмөц ёс заншил, технологийн шийдэл, загвараараа бусад орнуудаас аргагүй ялгардаг. Тухайлбал, та дараах зүйлсийг дэлхийн өөр аль ч улсад харах боломжгүй юм.

Метроны түлхэгч

Японы метрогоор өглөө, оройн цагаар маш их хүн үйлчлүүлдэг учир тэднийг метронд түлхэж оруулах тусгай ажилчид байдаг юм.

Image result for oshiya

Олон төрлийн Кит Кат

Японд халуун чинжүү, васаби, ногоон цай, шар буурцгийн сүмс зэрэг 300 гаруй төрлийн амттай Кит Кат байдаг. Мөн Кит Кат гэдэг нь китто кацу буюу чи чадна гэдэгтэй төстэй сонсогддог учир оюутан, сурагчдад амжилт хүсэхдээ Кит Кат өгдөг байна.

Image result for japan kit kat flavors

Хачирхалтай автомат машинууд

Автомат машинаас зөвхөн амттан, ундаа авдаг гэж бодож байгаа бол Японд харин ч эсрэгээрээ. Энд сонгино, сүши, хайрын захиа, хэрэглэсэн дотуур хувцас гээд бүх төрлийн автомат машин байдаг юм.

Image result for japan vending machines weird

Соёлтой нийтийн тээвэр

Нийтийн тээвэрт ахмад настан, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд сандал тавьж өгөх ёс байдаггүй ба хэн түрүүлж орж ирсэн нь л суудаг байна.

Image result for japan metro old person standing

Ойлгомжгүй 00-ын суултуур

Японы 00-ын суултуурууд нь шүршүүр, халаагуур, хөгжим, өндөрлөгч зэрэг олон төрлийн тохиргоотой бөгөөд үүний тохируулгын хавтан нь сансрын хөлөг шиг олон товчлууртай.

Image result for japan toilet seat controls

Дөрвөлжин тарвас

Уг тарвасыг анх хөргөгчинд багтаах, зүсэхэд хялбар байхаар тарьж эхэлсэн ч хожим чимэглэлд ашиглах болсноор үнэ нь 160 долларт хүрчээ. Үүнээс гадна зүрхэн, гурвалжин зэрэг олон хэлбэрээр тарьдаг байна.

Image result for japan shaped watermelon

Хүүхэд уйлуулах тэмцээн

Най Сүмо гэх уламжлалт тэмцээний үеэр сүмочид хүүхдүүдийг тэврээд аймшигт баг зүүх, чангаар орилох зэргээр айлгаж уйлуулдаг бөгөөд энэ нь ойр хавьд байгаа чөтгөрүүдийг зайлуулдаг гэж үздэг байна. Мөн хамгийн чанга уйлсан хүүхэд эрүүл энх, урт удаан наслана гэж итгэдэг аж.

Image result for naki sumo baby crying contest

Ажил дээрээ унтаж болно

Японд ажил дээрээ унтсан хүнийг хичээнгүй ажилтан гэж үздэг бөгөөд зарим компани ажилтнуудаа 13-16 цагийн хооронд 30 минут унтахыг зөвшөөрдөг байна.

Image result for japan sleeping at work

Орсгор шүдний тренд

Япон эмэгтэйчүүдийн дунд далий, давхар ургасан шүдний тренд дэлгэрээд байгаа ба ийм шүдтэй болохын тулд өндөр үнэтэй гоо сайхны хагалгаа хийлгэдэг байна.

Image result for crooked teeth surgery japan

Туулайн арал

Зүүн тэнгист байрлах туулайн аралд олон зуун туулай байдаг ба тэд жуулчдын өвөр дээр үсэрч гарах зэргээр маш найрсаг ханддаг гэнэ.

Image result for japan bunny island

Эх сурвалж: The travel, Brightside