УИХ-ын чуулганаар ЗТХЯ-ны сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөр дараагийн хүнийг сонгох эрх нь нээгдэж байна.

Тэгвэл МАН-ын удирдах зөвлөл хуралдаж өнөөдөртөө багтаан орны хүнийг томилох асуудлыг шийдвэрлэнэ гэлээ.

“ЗТХЯ-ны сайдад хэн нэгэн хүн төлөөлөл болгож, нэр дэвшүүлсэн зүйл байхгүй харин нэр дэвших хүсэлтээ албан ёсоор илэрхийлсэн гурван хүн байгаа” гэж МАН-ын генсек Д.Амарбаясгалан хэллээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Л.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг нар яригдаж байгаа ч, эдгээр хүмүүс нь тус салбарын мэргэжлийн хүмүүс биш юм.

Харин хэнийг нэр дэвшүүлэх нь МАН-ын дарга, ерөнхий сайд У.Хүрэлсүхийн бүрэн эрхийн асуудал юм. Тиймээс ямар нэгэн санал хураалт явуулахгүйгээр удирдах зөвлөлөөр шийдвэрлэн МАН-ын бүлэг, чуулганаар оруулан эцэслэхээр болжээ.