Нийслэлийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын хангах, ачааллыг бууруулах үүднээс Замын цагдаагийн албан хаагчид энэ сарыг дуустал уртасгасан цагаар ажиллах юм.

Энэ хүрээнд Хотын дарга С.Батболд өглөөний 07:00 цагаас оройн 22:00 цагийн хооронд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын өдрийн цайны төсөв болон хөдөлгөөн зохион байгуулалтад хэрэглэдэг 2000 тумбог шийдвэрлэн өглөө.

Түүнчлэн өнөөдрөөс эхлэн замын хөдөлгөөний ачааллын талаарх мэдээллийг өдөр бүр цаг 30 минут тутамд LiveTV.mn сайтаар мэдээлэхээр болсон байна.  

Иймд иргэд өдрийн дараах цагуудад  www.LiveTV.mn сайт, мөн livetv.mn фейсбүүк пэйж хуудсанд зочилсноор замын хөдөлгөөний мэдээллийг шуурхай авч түгжрэлгүй замаар зорчих боломжтой боллоо.

  • 08:30цаг
  • 10:00цаг
  • 11:30цаг
  • 13:00цаг
  • 14:30цаг
  • 16:00цаг
  • 17:00 цаг

Яармаг болон Сонсголонгийн гүүрний ажил, гэр хороолол болон орон сууцад хийгдэж буй зам засварын ажилтай холбоотой замын ачаалал нэмэгдэж байгаа юм. Иймд иргэд, жолооч нар нийтийн тээврийн хөдөлгөөнд  саад учруулахгүйгээр замын хөдөлгөөний дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцохын албаныхан уриаллаа.