1. Утсан салмон загас

Ашигтай өөх тос болох Омега-3 агуулсан салмон загасны 100 грамм маханд ердөө 185 калори агууллагддаг. Утсан салмон нь чанасан, жигнэсэн загаснаас илүү давсархаг ч уураг, В3 витамин ихээр агуулдаг байна.

Image result for Smoked salmon

  1. Цацагт хяруулын мах

Цацагт хяруулын арьснаас бусад хэсэг нь тослог бага, уураг ихтэй. Тухайлбал, 100 грамм жигнэсэн цацагт хяруулын маханд 2 гр, шарсанд 6.6 гр тослог агууллагддаг байна. Мөн уураг ихтэйгээс гадна төмөр болон дархлааны системд хэрэгтэй селен зэрэг химийн элемент байдаг гэнэ.

Image result for turkey roast

  1. Аньс

Аньс нь С витамин болон пронтоциан гэх антиоксидант ихээр агуулдаг. Финляндын эрдэмтдийн хэлснээр аньсны шүүс нь шээсний замын халдвараас сэргийлдэг байна.

Image result for cranberries

  1. Улаан байцай

Улаан байцайнд шүд, ясанд хэрэгтэй кальци ихээр агууллагддаг. Мөн С витамин, антоцианиар баялаг учир ногоон байцаанаас илүү арьс, зүрхний өвчнийг анагаахад тустай аж.

Image result for red cabbage

  1. Лууван

Бета каротен ихтэй тул нүд, арьсанд тустай А витаминийг биед тань бий болгоно. Луувангийн өнгө бараан байх тусам бета каротен их агуулдаг байна. Мөн биеийн шингэнийг тэнцвэржүүлэх кали өндөртэй бөгөөд калори багатай юм. Судалгаанаас үзэхэд чанасан лууван эрүүл мэндэд илүү тустай гэнэ.

Image result for Carrot

  1. Парснип

Лууван, парсигийн төрлийн энэхүү хүнсний ногоо нь луувангаас гурав дахин их фолийн хүчил, хоёр дахин их калори агуулдаг. Харин шарах үед л калорийн хэмжээ нь ихэсдэг байна.

Image result for Parsnip

  1. Шарсан төмс

Төмсийг шарах нь чанахаас хоёр дахин их калорийг бий болгодог. Гэвч төмсийг ургамлын тосоор шарвал ханасан тос бага ялгардаг бөгөөд кали, магни, фолийн хүчлээр баялаг байдаг гэнэ. Мөн ширхэглэг ихтэй тул хурдан цатгадаг байна.

Image result for Roast potatoes

  1. Бруссель байцай

Фолийн хүчил, С витамин, В6-аар баялаг бөгөөд цусны улаан эсийн бүлэгнэл, мэдрэлийн систем зэрэгт сайн нөлөөтэй. Үүнээс гадна судасны бөглөрөөс сэргийлэх лутейн гэх пигмент агуулдаг учир зүрхний шигдээс зэргээс хамгаалдаг байна.

Image result for brussels sprouts

  1. Жимстэй боов

Энэ нь ханасан тос, калори ихтэй бөгөөд үнэтэй байх тусам нимгэн гурил, их жимстэй байдаг гэнэ. Мөн дотор нь байдаг жимс калийн хэрэгцээг хангадаг байна.

Image result for Mince pies

  1. Зул сарын царцмаг

Царцмаг нь ханасан тос, калори өндөртэйгөөс гадна төмөр, фолийн хүчил ихтэй. Мөн дотор нь хийсэн хатаасан жимс кали агуулдаг байна. Өөрийн гараар хийсэн ч, худалдан авсан ч самар болон ханасан тос багатай жимсний орцтой байвал зүгээр гэнэ.

Image result for Christmas pudding

Эх сурвалж: BBC Good food