"Фантастик" продакшны бүтээл "ZURA" уран сайхны кино өнөөдөр /2020.5.16/ 19:00 цагаас дижитал нээлтээ хийлээ. “ZURA” уран сайхны кино нь "Аction” төрөл, жанрын кино аж. Уг киноны нэр болох "ZURA” гэдэг нь тэмцэгч, дайчин, зоригтой гэсэн утгатай санскрит үг юм байна.

Кинонд МУГЖ Г.Мягмарнаран, Б.Жаргалсайхан, Ц.Төмөрхуяг, СТА С.Болд-Эрдэнэ, О.Гэрэлсүх зэрэг Монголын урдаа барьдаг жүжигчид тогложээ. Мөн "ZURA" киноны гол дүрд “Фантастик” продакшны захирал Б.Батсайхан, найруулагч Б.Тамир болон залуу жүжигчин С.Идэрмаа тоглосон байна. Түүнчлэн "ZURA" киноны гол агуулга нь сүүлийн жилүүдэд Монголын улс төр, хууль хяналт, бизнесийн бүлэглэлүүдийн хуйвалдаж, улс орныг хэрхэн сүйдэлж байгаа тухай өгүүлэх ажээ. Маш товчоор хэлэхэд, "ZURA" кинонд та бидний мэддэг болсон МАНАН бүлэглэлийн талаар өгүүлнэ гэсэн үг.