Нийслэлд дугуйн зам байгуулах асуудлаар харьяа газар, агентлагийн дарга нар хуралдлаа. Хотын найман байршилд босоо, хэвтээ тэнхлэгтэй 52.8 км дугуйн зам байгуулахаар төлөвлөжээ.

Тодруулбал: 

  • Таван шараас-Саппоро, 
  • Саппоро-Баянбүрдийн уулзвар, 
  • Гэсэр сүм дагуу Самбуугийн гудамж, 
  • МУБИС-Зүүн дөрвөн зам, 
  • Зүүн дөрвөн зам-Офицеруудын ордон хүртэл, 
  • Туул голын арын далан дагуу, 
  • Налайхын зам дагуу, 
  • Богд уулын арын зам гэсэн маршрутаар хийгдэнэ.

Мөн дээрх байршлуудад байгаа ТҮЦ-г  нүүлгэн шилжүүлэх юм. Дугуйн замууд нь гэрэлтүүлэгтэй, 1.5 км тутамд амрах талбайтай байх ба зургадугаар сар гэхэд хийж дуусгана.