Хүн нас барж зүрх нь зогссоны дараах хэдэн минутад тархи нь ажиллаж байдаг гэдгийг Нью Йоркийн Стони Брүүкийн анагаах ухааны их сургуулийн эрдэмтэд тогтоожээ.

Европ, Америкт хийсэн уг судалгаанаас үзэхэд түр зуурын зүрх зогсолт буюу клиник үхэлд орсон өвчтөнүүд эргэж сэргэхээсээ өмнө ойр хавьд нь юу болж байгааг мэдэрдэг гэнэ.

Эмч нар өвчтөний зүрх зогссон үед нас барсан гэдгийг нь зарладаг боловч үхлийн дараах эхний хэдэн минутад ухаан балартах үйл явц болдог бөгөөд энэ үед тархи ажиллаж байдаг аж. Клиник үхэлд орж байсан өвчтөнүүдийн хэлснээр тэд эмч нар, сувилагчдын юу хийж байгааг харж, яриаг нь сонсож байсан гэнэ.

Гэвч тархи зүрх зогссоноос цааш хэдий хугацаанд ажилладаг нь тодорхойгүй байгаа юм.

Ихэнх клиник үхэлд орсон хүмүүс сэрснийхээ дараа тархины гэмтэлтэй болдог бөгөөд их нинжин сэтгэлтэй, тусархуу болох тал ажиглагддаг байна. Учир нь тэд эргэн сэргэхдээ амьдралын үнэ цэнийг илүү мэдэрсэн байдаг аж.

Эх сурвалж: Daily star, Indy 100