Нийслэлийн Байгаль орчны газраас хотын ногоон бүс, зусланд гарч буй байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг хүлээн авах, иргэд, ААН-д зөвлөмж, мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор Зуслан аппликэйшнийг ашиглаж эхэллээ.

Мэдээ, мэдээлэл цэснээс байгалийн нөөц ашиглалттай холбоотой сүүлийн үеийн мэдээллийг авах бол Санал гомдол цэсэд гурав хүртэл гэрэл зургийг хавсарган хүрээлэн буй орчны эсрэг хууль, журам зөрчсөн үйлдлийн талаарх санал, гомдлыг ирүүлэх боломжтой.

Таны илгээсэн мэдээлэл ,тус газрын эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байвал шалгаж нягтлан, авсан арга хэмжээний талаар хариу мэдэгдэх юм.

Мөн энэхүү аппликэйшн нь зусланд амьдарч, түр оршин сууж, зорчиж буй иргэдэд зориулсан байгаль орчныг хамгаалах чиглэлийн мэдээлэл, зөвлөмжүүд бүхий туслах цэстэй байна.