НМХГ-аас долоон буудлын зам дагуу стандарт, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байсан хоолны газруудын үйл ажиллагааг зогсоолоо. Тодруулбал, Хөөрхөн хуушуур болон Лайк хуушуур хоолны газрыг улсын байцаагчийн актаар түр зогсоож, зөрчлийн хэрэг нээсэн байна.

Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд шорлог хийж буй иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар их хэмжээний утаа тортог гарган шорлог хийж худалдаалсан таван иргэнд Зөрчлийн хуулиар шийтгэл ногдуулсан байна. 

Уг шийдвэртэй холбоотойгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захиргаанд дотоодын хяналт шалгалтыг сайжруулах, шорлог худалдаалах үйл ажиллагааг зогсоох албан бичиг хүргүүлжээ. 

Сонирхуулбал, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар нь ДНБ-ний 1.1 хувийг эзэлдэг бөгөөд 2017 оны байдлаар нийт орлого нь 298.7 тэрбум төгрөгт хүрсэн байна.