Энэ сарын зургаанд зүүн аймгийн зүүн хэсгээр ялимгүй цас, долоонд баруун аймгийн ихэнх нутгаар, найманд баруун болон говийн аймгийн зарим газраар, есөнд зарим газраар цас орно. 

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 7-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 8-9-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна. Мөн Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 13-18 градус хүйтэрнэ. 

Харин Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх  голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус байх юм. 

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэрнэ.